Бидний тухай
/

Бидний түүх

Бидний түүх

2011

2011 оны 10 дугаар сард “Хайдродизайн прожект” ХХК байгуулагдсан.

2012

Ус хангамж, ариутгах татуургын гол шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (1.3.2), Усны барилга байгууламжийн зураг төсөл (1.3.5) заалтын дагуу Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны ЗТ18-282/12 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авч, инженерийн байгууламжийн болон гадна тохижилтын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаагаа эхэлсэн.

2013

Барилгын зураг төсөл зохиогчдын холбоонд элсэж мэргэжлийн холбооны гишүүнчлэлийг батламжилсан.

2017

Барилгын зураг төслийн ажлын амжилтаараа “Шилдэг байгууллага”-аар шалгарав.

2019

Усны мэргэжлийн байгууллагын гэрчилгээг авав. 

2020

Барилга угсралтын ажил, үйлчилгээ эрхлэх эрх бүхий заалтуудтай тусгай зөвшөөрлийг авав.

Онги голын урсац нэмэгдүүлэх “Орхон-Онги” эко төслийн ТЭЗҮ-ийг боловсрууллаа.

2021

“Хайдродизайн прожект” ХХК байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэв.

АХБ-ны “Хүнсний ногоо үйлдвэрлэл, усалгаатай хөдөө аж ахуйн CS-16” төслийн хүрээнд Монгол Улсын Баруун бүсийн 4 аймгийн 8 услалтын систем, Төвийн болон зүүн бүсийн 3 аймгийн 4 услалтын системийн хайгуул судалгаа хийх, зураг төсөл, төсөв боловсруулах ажлыг гүйцэтгэсэн.

Барилга хот байгуулалтын яамны “ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГА”

2022

Барилга угсралт, усны барилга байгууламжийн зураг төслийг гүйцэтгэх эрхийн гэрчилгээ авав.

“ЦЭНХЭР АЛТ УСАА ХАЙРЛАЯ” “ОЙ МОДОО ХАЙРЛАЯ” олон нийтийг соён гэгээрүүлэх мэдээлэл сурталчилгааны арга хэмжээг дэмжин ажилласан.

АХБ-ны “Хүнсний ногоо үйлдвэрлэл, усалгаатай хөдөө аж ахуйн CS-20” төслийн хүрээнд Монгол Улсын 4 аймгийн 5 услалтын системийн хайгуул судалгаа хийх, зураг төсөл, төсөв боловсруулах ажлыг гүйцэтгэсэн.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “УСНЫ ГАЗАР”-ын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнагдав.

Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооны 2022 оны “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарсан.

Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх ТЭЗҮ-ийг боловсруулсан.

2023

ISO46001:2019 усны үр ашигтай хэрэглээний менежментийн стандартыг нэвтрүүлэх, усны балансыг тооцох арга зүй, аргачлалыг боловсруулж, усны балансыг шинэчлэн тооцоолох ажлыг хийж гүйцэтгэлээ.

“Хайдродизайн прожект” ХХК-ийн үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартыг нэвтрүүлж, хөгжүүлэх ажил явагдаж байна.

Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулав.

Барилгын ажлын гүйцэтгэлд техникийн хяналт тавих тусгай зөвшөөрлийг авав.

Барилгын ажлын зураг төслийн хэрэгжилтэд техникийн хяналтыг тавих тусгай зөвшөөрлийг авсан.

2024

“Хайдродизайн прожект” ХХК нь барилга угсралтын 3 ажлыг амжилттай хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өглөө.