Бидний тухай
/
Танилцуулга
Компанийн тухай
Манай компани нь 2011 онд үүсэн байгуулагдсанаас хойш барилга, инженерийн дэд бүтцийн 140 гаруй зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлж, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна.
“Хайдродизайн прожект” ХХК нь Монгол Улсын хууль, тогтоомж, Олон улсын чанарын стандартад нийцсэн инженерийн дэд бүтцийн зөвлөх үйлчилгээг хот суурин, хөдөө аж ахуй, уул уурхай хүнд үйлдвэрлэл, байгаль орчны салбарт үзүүлдэг бөгөөд эрхэлж буй үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй, инновац шинэ технологийн дэвшлийг нэвтрүүлэхийг эрхэмлэгч, дадлага туршлагатай, эрх бүхий мэргэжлийн байгууллага юм.